Zamiin-Uud. Замын-Үүд. Зүү эмчилгэ#Х3 ВИДЕО

Zamiin-Uud. Замын-Үүд. Зүү эмчилгэ#Х3 ВИДЕО

narangerel naraa

54 года назад

512 Просмотров

Замын-Үүд сум. Шонхормед эмнэлэг. Харилцах утас: 96604966
http://shonkhormedhospital.home.blog
Ерөнхийдөө бол хүний биеийн хаа сайгүй байх биологийн идэвхтэй цэгүүдэд зүүгээр хатгах буюу төөнөж нөлөөлөн биеийн эсэргүүцлийг сайжруулах, эрч нь суларсан мэдрэлийн дамжуулалтыг сэргээх, эмгэг өвчин үүссэн хэсэг рүү илүү олон мэдрэл, цусны урсгалыг хандуулах зэрэг олон талын үйлчилгээг зүү, төөнүүр, иллэг хэлбэрээр үзүүлдэг эмчилгээний нэг төрөл хэмээн ойлгож болно. Зүүний тусламжаар зөвхөн мэдрэлийн ажиллагааг сэргээгээд зогсохгүй бас мэдрэлийн дамжуулалтын чиглэлийг өөрчлөх бүр зогсоох зэрэг нөлөөг ч үзүүлдэг.
Зүү хатгадаг биологийн идэвхтэй цэгүүдэд төөнүүр, цахилгаан соронзон шарлага зэргийг хавсран хэрэглэх нь сайн үр дүн өгдөг учир ардын уламжлалт эмчлгээнд эдгээр аргыг хослуулан хэрэглэдэг юм. Зүү эмчилгээний үр дүн харьцангуй хурдан гарах ба зарим өвчний үед “өргөс авсан мэт” гэдэг шиг шууд үйлчлэх ч байдаг. Жишээ нь хоолойн өвчин \ ангина \ хүндэрч идээлсэн үед ч гэсэн ялгаагүй эрхийн хурууны хумсны толионы хажуу ирмэгт зүү тавихад \ хатгалт хийнэ гэсэн үг \ тэр дороо халуун бууж, идээ ховхрон, өвдөлт намддаг. Энэчлэн хатгах маягаар өвддөг олон өвчин, түүний дотроос мэдрэлийн нөлөөлөл бүхий хурц өвдөлтүүдийг зүү эмчилгээ сайн эзэмшсэн эмч маш богино хугацаанд намжааж өвдөлтийн щокоос аварч чаддаг.
Зүү төөнүүр хийлгэж буй хүн гам сайн барих учиртай. Учир нь хүний арьсны бүх нүх сүв нээгддэг учир халдвар авах магадлалтай гэдэг болоод тэр юм.
Зүү эмчилгээг нарийн мэргэжил эзэмшсэн эмч, мэргэжилтнүүд гүйцэтгэдэг. Тэд олон жил суралцаж дадлагажиж байж уг мэргэжлийг эзэмших ба хүний биед байх биологийн идэвхит 1000 орчим цэгийг мэдэж байж хатгалтаа зөв хийх болдог учраас тэр. Эдгээр цэгүүдийн нилээд нь маш эмзэг байх ба амьдралын гол цэгүүдтэй ойролцоо, эсвэл давхцан байдаг. Тиймээс таамгаар, эсвэл оновчгүй хийсэн хатгалт амь насанд аюул учруулахаас гадна мэдрэлийн сааталд оруулах, аль нэг мөч мэдээгүй болж үлдэх, хараа,сонсголгүй болох зэрэг эрсдэл дагуулж болзошгүй гэж үздэг.
Ссылки и html тэги не поддерживаются


Комментарии: